Бөөний борлуулалт

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийг хамарсан 35  шатахуун түгээх станц, стандартын шаардлага хангасан улсын бүртгэлтэй сав тоног төхөөрөмж бүхий  20 сая литрийн багтаамжтай нефть хангамжийн баазаараа дамжуулан шууд борлуулалт худалдаа хийхээс гадна Улаанбаатар хот, Хөдөө орон нутгийн хувийн ШТС-уудтай гэрээ хийн, хамтран ажилладаг бөгөөд геологи, зам барилга, уул уурхай, эрчим хүчний компаниудын шатах тослох материалын хэрэгцээг ханган нийлүүлдэг юм.
Бид албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст таатай нөхцөлтэй гэрээг санал болгож стандартын шаардлага хангасан бүх төрлийн шатахууныг бөөнөөр нийлүүлж, худалдаалдаг. Манай компани нь хот, хөдөөгийн нефть баазууд дээрээ түшиглэн таны болон танай байгууллагын бөөний худалдан авалтад түргэн шуурхай, найдвартай , чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь, өрсөлдөхүйц хямд үнээр  газрын тосны бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, эргэх холбоотой ажилладаг.

Бөөний борлуулалтын алба:
  Утас: 11-454028
  Гар утас: 99105600, 94065600
  И-Мэйл: sales3@monsuli.mn

 

Жижиглэнгийн борлуулалт

“Монсуль” ХХК нь Улаанбаатар хот, орон нутгийг хамарсан 35  шатахуун түгээх станцтай. Өөрийн болон гэрээт шатахуун түгээх станцуудаар дамжуулан  чанар, стандартын шаардлага хангасан бүх төрлийн шатахуун, тос, тосолгооны материалыг худалдаалж байна. Манай шатахуун түгээх станцууд нь орчин үеийн ISO-9002 стандартын шаардлагыг хангасан, өндөр нарийвчлал бүхий түгээгүүрээр үйлчилдэг. Нэг шатахуун түгээх станцад 3 төрлийн шатахуунаар нэгэн зэрэг автомашин цэнэглэх бололцоотой 2-4 хүртэл иж бүрэн шатахууны түгээгүүрийг суурилуулан хэрэглэгчдэд чанартай шатахуунаар үйлчилгээ үзүүлдэг.

Мөн газан машин хөлөглөгчдөдөө зориулан шингэрүүлсэн шатдаг хийг 4 салбараар дамжуулан түгээн ажиллаж байна.

Жижиглэнгийн борлуулалтын алба:
  Утас: 11-454028
  Гар утас: 94085600
 И-Мэйл:  sales@monsuli.mn