Бөөний борлуулалт

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийг хамарсан 28  ШТС, стандартын шаардлага хангасан улсын бүртгэлтэй сав тоног төхөөрөмж бүхий  10 сая литрийн багтаамжтай 2 нефть хангамжийн баазаараа дамжуулан шууд борлуулалт худалдаа хийхээс гадна Улаанбаатар хот, Хөдөө орон нутгийн хувийн ШТС-уудтай гэрээ хийн, хамтран ажилладаг бөгөөд геологи, зам барилга, уул уурхай, эрчим хүчний компаниудын шатах тослох материалын хэрэгцээг ханган нийлүүлдэг юм.

Бид албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст таатай нөхцөлтэй гэрээг санал болгож стандартын шаардлага хангасан бүх төрлийн шатахууныг бөөнөөр нийлүүлж, худалдаалдаг. Манай компани нь хот, хөдөөгийн нефть баазууд дээрээ түшиглэн таны болон танай байгууллагын бөөний худалдан авалтад түргэн шуурхай, найдвартай , чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь, өрсөлдөхүйц хямд үнээр  газрын тосны бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, эргэх холбоотой ажилладаг.

БӨӨНИЙ ХУДАЛДААГААР БОРЛУУЛАХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Автобензин
АИ-80,  АИ-92
Дизель түлш
( Өвөл болон зун )