Импорт

Манай компани ОХУ-ын  Роснефть компаний Ангарск дахь нефть химийн үйлдвэр  болон  Газпромнефть компанийн үйлдвэр зэрэг газрын тосны бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, MNS 216:2006 стандартын шаардлага хангасан бүх төрлийн шатахууныг оруулж ирдэг.  Бид олон улсын чанарын стандартд  бүрэн нийцсэн машины эд ангид сайнаар нөлөөлөх газрын тосны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэгчиддээ хүргэж байна.

Бөөний худалдаа

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийг хамарсан 28  ШТС, стандартын шаардлага хангасан улсын бүртгэлтэй сав тоног төхөөрөмж бүхий  10 сая литрийн багтаамжтай 2 нефть хангамжийн баазаараа дамжуулан шууд борлуулалт худалдаа хийхээс гадна Улаанбаатар хот, Хөдөө орон нутгийн хувийн ШТС-уудтай гэрээ хийн, хамтран ажилладаг бөгөөд геологи, зам барилга, уул уурхай, эрчим хүчний компаниудын шатах тослох материалын хэрэгцээг ханган нийлүүлдэг юм.

Бид албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст таатай нөхцөлтэй гэрээг санал болгож стандартын шаардлага хангасан бүх төрлийн шатахууныг бөөнөөр нийлүүлж, худалдаалдаг. Манай компани нь хот, хөдөөгийн нефть баазууд дээрээ түшиглэн таны болон танай байгууллагын бөөний худалдан авалтад түргэн шуурхай, найдвартай , чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь, өрсөлдөхүйц хямд үнээр  газрын тосны бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, эргэх холбоотой ажилладаг.

Шинжилгээний бичиг