13 Apr 2016

ЯМАР ХЭМЖЭЭТЭЙ ТОС ИДЭХИЙГ ‘ХЭВИЙН’ ГЭЖ ҮЗЭХ ВЭ?

Хөдөлгүүрийн насжилтаас хамаарч, түүний элэгдлээс шалтгаалж тос иддэг. Үүнд жийрэг резин, поршенгийн бүсний (кольц) элэгдэл зэрэг нь тосыг шатах хөндийд оруулж тос идэх шалтгаан болдог. Хэрвээ шатах хөндийд тос ороод шатвал яндангаас цэнхэр утаа гарч мэдэгддэг.

Тэгвэл ямар хэмжээтэй идэхийг ХЭВИЙН гэж үзэх вэ? мөн шинэ хөдөлгүүрт хэдий хэмжээний тос идэхийг хэвийн гэж үзэх вэ? энэ талаарх судалгааг гадаад материалаас орчуулсныг хүргэж байна.

Шинэ хөдөлгүүр бүрийн тос идэлт нэгэн жигд байдаггүй. Жишээ нь БМВ-ийн үйлдвэрлэгчийн гарын авлага ном дээр 1600 км тутамд 900 мл тос идэхийг хэвийн гэж үзэх нь бий. Харин GM компанийн хувьд 3200 км тутамд 900 мл тос идэхийг хэвийн гэж үздэг юм байна. Харин бусад үйлдвэрлэгчид энэ талаар гарын авлага ном дээрээ бичээгүй байдаг.

За ямартай ч шинэ хөдөлгүүр бага зэргийн тос идэх нь түгээмэл байдаг юм байна. Энэ ч аргагүй биз. Шинэ боосон хөдөлгүүр ч гэсэн 200-300 мл тос идэх нь хэвийн үзэгдэл байдаг. Учир нь хөдөлгүүр доторх үрэлтийн гадаргууг жигд болгох процесс энд явагддаг.

Харин таны хөдөлгүүр 80,000 км гүйлттэй атлаа тос идээд байвал тусдаа асуудал болж хувирна. Хэрвээ хөдөлгүүр 5000 км тутамд тосоо гоожуулж алдаагүй атлаа идээд байвал лагшин муу байгаагын шинж. Энэ нь цилиндрийн кольц муудсанаас болж шатах камер луу тосыг алдаж байгаагаас үүдэлтэй. Заримдаа 120,000 км явсан хөдөлгүүрт гарч эхлэх нь түгээмэл байдгийг сануулая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *