Товч танилцуулга
“Монсуль” ХХК нь 2005 оноос гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, жижиглэнгийн болон бөөний борлуулалтын худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр тасралтгүй 16 жил үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн “Монсуль Инженеринг” салбар барилгын компаниараа дамжуулан Нефть бааз, Шатахуун түгээх станцуудын технологийн сав шугам хоолой, нефтийн бүтээгдэхүүний барилга байгууламжийн угсралтын ажлыг иж бүрнээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. 2017 онд Шингэрүүлсэн шатдаг хийн жижиглэнгийн худалдааг эрхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
Бид энэ хугацаанд материал техникийн баазаа тогтмол өргөжүүлэхийн зэрэгцээ дэд бүтцэдээ ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл стандартын шаардлага хангасан улсын бүртгэлтэй сав тоног төхөөрөмж бүхий 10 сая литрийн багтаамжтай 2 нефть хангамжийн бааз, 28 Шатахуун түгээх станцтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай компани оросын холбооны улсын Роснефть компаний Ангарск дахь нефть химийн үйлдвэр болон Газпромнефть компанийн үйлдвэрүүдээс евро стандартын шаардлага хангасан бүх төрлийн автобензин А-80, АИ-92, АИ-95, дизелийн өвөл, зуны түлшийг шууд импортлон бөөнөөр болон жижиглэнгээр эх орны өнцөг булан бүрт түгээн ажилладаг. Бид олон улсын -ISO, оросын холбооны улсын -ГОСТ, монгол улсын-MNS стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангаж ирсэн бөгөөд бүтээгдэхүүний чанарын шинжилгээг MNS ISO/IEC 17025 стандартаар итгэмжлэгдсэн “Амбер” ХХК-ны лабораторитой хамтран тогтмол хийж байна. “Монсуль” ХХК нь өөрсдийн хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүнд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ, чадварлаг мэргэжлийн боловсон хүчин болон газрын тосны салбарт хямд үнийг тогтоон ажиллаж богино хугацаанд Монгол улсын тэргүүлэгч компаниудын нэг болж чадсан билээ.