Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай. Монсуль ХХК-ны хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг 3 дах жилдээ хүртэж байгаа бөгөөд бидний энэхүү амжилтын үндэс нь чадварлаг, мэргэжлийн хамт олны нөр их хөдөлмөр, эрхэм харилцагчдын үнэнч тууштай хэрэглээ, хамтын ажиллагааны үр дүн билээ.