Жижиглэнгийн борлуулалт

“Монсуль” ХХК нь Улаанбаатар хот, орон нутгийг хамарсан 28  Шатахуун түгээх станцтай. Өөрийн болон гэрээт шатахуун түгээх станцуудаар дамжуулан  чанар, стандартын шаардлага хангасан бүх төрлийн шатахуун, тос, тосолгооны материалыг худалдаалж байна.

Манай шатахуун түгээх станцууд нь орчин үеийн ISO-9002 стандартын шаардлагыг хангасан, өндөр нарийвчлал бүхий түгээгүүрээр үйлчилдэг.

Нэг шатахуун түгээх станцад 3 төрлийн шатахуунаар нэгэн зэрэг автомашин цэнэглэх бололцоотой 2-4 хүртэл иж бүрэн шатахууны түгээгүүрийг суурилуулан хэрэглэгчдэд чанартай шатахуунаар үйлчилгээ үзүүлдэг.

ЖИЖИГЛЭН ХУДАЛДААГААР БОРЛУУЛАХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Автобензин
АИ-80,  АИ-92,  АИ-95
Дизель түлш
ДТ
Тос
Тосолгооны материал

Шатахууны талон

Шатахуун түгээх станцаас бүх төрлийн шатахуун худалдан авах боломжтой, бэлэн мөнгийг орлох шатахууны талоныг эрхэм танд санал болгож байна.
Зөвхөн шатахуун авах зориулалттай тул хэрэглээ, зардлаа хянах боломжтой.
Бэлэн мөнгө хаяж үрэгдүүлэх болон бусад эрсдлээс бүрэн хамгаална
Аж ахуйн нэгж байгууллага нь жолооч нарынхаа ажлын онцлогт тохируулан талоны дэвсгэртийг тохируулан авах боломжтой
НӨАТ-ын падаан авах боломжтой
Шатахууны хомсдол үүссэн тохиолдолд давуу эрхтэйгээр үйлчлүүлнэ.
Шатахууны худалдан авалтын үнийн дүнгээс 3%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.